Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Ажил үйлчилгээний төлбөрөөр улсын төсөвт 1.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ



Баруун болон хөрш зэргэлдээ аймгуудын алт олборлодог аж ахуйн нэгж, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд үйлчилдэг Үнэт металлын сорьц тогтоох лаборатори үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш ажил үйлчилгээний төлбөрөөр улсын төсөвт 1.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Ажил үйлчилгээний төлбөрөөс гадна Ашигт малтмалын ноогдол ашгийн татвар нийтдээ 46.1 тэрбум төгрөг төвлөрч, 2023 онд 10.7 тэрбум төгрөг төвлөрүүлэн Орон нутгийн хөгжлийн сангаас АМНАТ-аас 10 хувийг орон нутагт төвлөрүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэд Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг 2018 онд байгуулсан. Үнэт металлын сорьцын хяналтын газрын ачааллыг бууруулах, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид ойртуулан чирэгдэлгүй үйлчлэх зорилготой тус лабораторийг Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран байгуулсан байдаг.

Лаборатори нь үнэт металл хайлах цех, сорьц тогтоох лаборатори гэсэн бүтэцтэй, нийт гурван орон тоотойгоор алт хайлж гулдмайлан MNS ISO 11426:2022 стандартын дагуу пробир шинжилгээ хийж иргэд, аж ахуйн нэгжийн алтыг Монголбанк болон бусад арилжааны банкинд нийлүүлэх алтан гулдмайнд алт болон мөнгөний сорьцыг тогтоон өгч үйлчилдэг байна.
Тус лабораторид:
2018 онд 87кг 81ш
2019 651кг 452ш
2020 1229кг 636ш
2021 1267кг 599ш
2022 1395кг 714
2023 1742кг 776ширхэг алтан гулдмай гаргасан бол энэ оны байдлаар нийтдээ 351кг алт хайлж, 118 ширхэг алтан гулдмай хэвлэн гаргаж, сорьц тогтоох шинжилгээ хийж баталгаажуулжээ.

Тус лаборатори нь 2023 онд хөрш аймаг болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд орших Хан-Алтай ресурс ХХК-тай хамтран ажиллаж 2185кг алт хайлж, 922 ширхэг алтан гулдмай хэвлэн гаргаж сорьцолж 300 гаруй сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Орон нутагт алт хайлах, гулдмайлах, сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйл ажиллагаа нээгдснээр уул уурхай олборлодог аж ахуйн нэгж, алт худалдан авч, борлуулдаг иргэдэд тээвэрлэлтийн зардал боло эрсдэл буурч, цаг хугацааг хэмнэхийн сацуу өдөртөө мөнгө нь дансанд нь орж байгаа учраас аймгийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, шууд худалдан авалтууд нь сайжирчээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ