Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

33-45 насны гурван иргэн амь насаа алджээ


Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард Аюушийн гудамжинд " Байшин шатаж байна" гэсэн дуудлагыг 23:53 цагт ирсэн байна. Тус дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшил, дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.
Уг гал түймэрт өртөж 33-45 насны гурван иргэн нас барсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.
Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж буй гал түймрийн дуудлага мэдээллийн 80 гаруй хувийг байшингийн дээвэр шатсан дуудлага эзэлж байна.
Иймд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөр хохирохоос сэргийлэн, гэр орон сууцныхаа яндан, пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, засаж сэлбэх, ашиглах боломжгүй болсон яндан зуухыг солих, түлшийг хэтрүүлэхгүй байх, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг ОБЕГ-аас анхааруулж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ