Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Баярболд: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд 320 резидент эмчийг орон нутагт ажиллуулна


ЭМЯ-наас өнөөдөр /2024.02.26/ өвөлжилт хүндэрсэн аймгуудын ард иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцууллаа.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Өнөөдөр Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр дараах асуудлуудыг шийдвэрлэсэн.
Үүнд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрч, улсын болон эрүүл мэндийн салбарын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зудын нөхцөл байдалд байгаа орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй, хэвийн үзүүлэх зорилгоор ЭМЯ-ны харьяа төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагуудад суралцаж байгаа Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй 320 резидент эмчийг хоёрдугаар сарын 24-ний өдрөөс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн газрын мэдэлд ажиллуулахаар шийдсэн.
 

Малчин өрхийн 68.361 иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлжээ

Тэгэхээр резидент эмч нар аймгийнхаа эрүүл мэндийн газар дээр очоод эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумдад очиж ажиллахаар болж байна. Мөн улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн 3 хүртэлх сарын нөөцтэй, тасарсан эм, тариа байхгүй.
Түүнчлэн орон нутагт хамгийн зудтай үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд дутагдаж байгаа зүйл бол туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашины асуудал байдаг. 2023 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийт 11 аймгийн 20 суманд түргэн тусламжийн автомашиныг нийлүүлсэн бол сая Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 63 дугаар тогтоолоор алслагдсан сумдын Эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн зориулалттай 60 автомашиныг хуваарилах шийдвэр гарч, үйл ажиллагаа хийгдээд явж байна." гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ