Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ


Аймгийн Онцгой комисс оны анхны хуралдаанаа хийж, өвөлжилтийн нөхцөл байдлыг авч хэлэлцлээ. Энэ сард хийсэн зудын эрсдэлийн үнэлгээгээр 11 сум зудын “их” эрсдэлтэй, есөн сум зудын “маш их” эрсдэлтэй гэж үнэлэгдсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зудын гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор аймаг, сумдын Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагааг идэвхжүүлэхийг даалгав. Мөн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагаа, аймаг сумын аюулгүй нөөцөд өвс, тэжээл, шатахуун түлш, яаралтай түргэн тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний нөөцийг 70 хувиас доошгүй байхаар нөхөн бүрдүүлэлт хийж бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг холбогдох байгууллагын дарга нар үүрэг болгов.

Энэ өвөл аймгийн хэмжээнд 4 сая гаруй мал өвөлжиж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 30 см хүртэл цасан бүрхүүлтэй байна. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргийн малчид, мал бүхий иргэдэд улсын нөөцөөс 4015 тонн хивэг, 1274 тонн хорголжин тэжээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 50 хувийг хөнгөлөн олгох асуудлыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Энэ дагуу аймаг, сумдын онцгой комисс хуваарилалт хийж, зохион байгуулж эхэлжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ