Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Завхан аймгийн 4 суманд туулах чадвар сайтай автомашин олгоно

Завхан аймгийн Онцгой комисс, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан боллоо. 
 
 

Энэ сарын 11-16-ны өдрүүдэд цасан дээр 2-3 см мөсөн үе үүсч Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн сумын нутгаар төмөр зуд үүсэх нөхцөл бүрдээд байна. 11-р сараас хойш нийт 46 удаагийн цас орж, энэ сарын 12-17-ны өдрүүдэд цас орж шуурсаны улмаас  орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж, 17 сумын  54 багийн 2,256 малчин өрх төрийн болон бусад үйлчилгээ авах боломжгүй, 194 хүүхэд хичээлдээ ирж чадахгүйд хүрчээ.  

Завхан аймгийн сумдын Тамгын газар болон эмнэлгүүдэд автомашин дутагдалтай учраас төрийн албан хаагчид, эмч нар хувийн машинаараа тусламж үйлчилгээнд явдаг байна. Тиймээс Засгийн газраас тус аймгийн 4 суманд энэ оны эхний улиралд багтаан туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэлээ. 

Мөн энэ ондоо багтаан тус аймгийн эрүүл мэндийн салбарт автомашин олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ