Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СҮХБААТАР: ЭМТ-ийн шинэ барилгын гүйцэтгэл 80 хувьтай байна



Мөнххаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй эрүүл мэндийн төвийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Ажлын явцтай сумын удирдлагууд танилцаж, барилгыг энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх чиглэлийг өгчээ.

777 м2, хоёр давхар, 17 ортой төвийн барилгын нийт өртөг нь 1,9 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Хөх хайрхан трейд” ХХК ажиллаж байгаа бөгөөд тэд Мөнххаан сумын зургаан иргэнийг түр ажлын байраар хангажээ.
Мөн тус сумын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байгаа түргэн тусламжийн автомашиныг улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж, туулах чадвар сайтай Ланд 76 автомашин олгохоор болжээ. Машиныг ирэх 10 дугаар сард хүлээлгэн өгөх аж.
Ингэснээр Мөнххаан сумын иргэдийн авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, халдварт болон халдварт бус өвчлөл буурах нөхцөл бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.
Тус сум нь газар нутаг болоод хүн амынхаа тоогоор аймагтаа эхний гуравт бичигддэг. Тэр утгаараа иргэдийн дунд халдварт өвчний тархалт өндөр, хамрах цар хүрээ нь өргөн байдаг байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ