Төв аймгийн хэмжээнд “Эрүүл шүд эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 8166 хүүхдийн шүдийг эмчилжээ. Тодруулбал, 27 сумын эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй гэрээ байгуулан 2021-2023 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, 29800 гаруй хүүхдийг үзлэгт хамруулсан байна.
Үүнээс, цоорлын эмчилгээг 8166, сувгийн эмчилгээг 3000, урьдчилан сэргийлэх эрдэсжүүлэх түрхлэгийг 19000 гаруй хүүхдэд түрхэж өгсөн байна.
