Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна

Баян-Өлгий, Архангай, Завхан, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар 02 дугаар сарын 16-ны ѳдрийн 18:00 цагийн байдлаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Увс, Булган, Орхон аймгийн нутгаар цас орж байна. Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа ч нөхцөл байдал хүндрэлтэй байгаа тул хол, ойрын замд гарахгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна. Замын нөхцөл байдлаас шалтгаалж орон нутгийн удирдлагаас зам хаах эсэх талаар арга хэмжээ авна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэж, 17-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,
-Хол, ойрын замд гарах зайлшгүй тохиолдолд  тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр насттай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, хараа хяналтаа сайжруулах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ