Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТӨВ: Түрээсийн орон сууц хөтөлбөрт 54 айл хамрагджээ



Зуунмод хотод барьсан “Төв Цогт Өлзийт" ХХК-ийн 40 айлын “Аз жаргалын өргөө” орон сууцны барилгыг энэ сарын 27-ны өдөр ашиглалтад оруулав. Уг барилгаас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах журмын болзлыг хангасан 19 өрхөд түрээсийн орон сууц хүлээлгэн өглөө.  
Төв аймгийн хэмжээнд “Түрээсийн орон сууц”-ны санг хоёр эх үүсвэрээс бүрдүүлж байгаааж. Тодруулбал, Дэд бүтцийг ньшийдсэн газарторон сууц барьсан аж ахуй нэгжээс орон сууцны нийт талбайн 2 хувийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэн авах,
Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр орон сууц авах гэсэн хоёр эх үүсвэрээс орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлж байна.

Аймгийн хэмжээнд 2019-2023 онд нийт 2397 мкв талбай бүхий 1-2 өрөө 54 айл түрээсийн орон сууцанд хамрагджээ.  

Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар тогтоолоор” Түрээсийн орон сууц”-ны сан бүрдүүлж зорилтот бүлгийн болон төрийн байгууллагад ажилладаг иргэдийг орон сууцаар хангах журмыг баталсан байна.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ