Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: Дархан хотын нийтийн тээвэрт цахилгаан автобус явна

Дархан хотын нийтийн тээвэр иргэдэд дахин үйлчилгээгээ үзүүлэх боломжтой боллоо. Учир нь хотын нийтийн тээвэрт ашиглагдаж байсан автобуснууд эвдрэл ихтэй, ашиглалтын хугацаа дууссан тул 2023 оны зургаадугаар сараас зогсоосон. Түүнээс хойш найман сарын дараа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж бүрэн цахилгаан 20 автобусыг бямба гарагт авчирлаа.

Шинэ автобустай болгох талаар өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан хотод ажиллаж, иргэдтэй уулзах үеэрээ онцолж байсан.

Дархан хотын нийтийн тээвэр ирэх сарын нэгнээс эхлэн явах 20 автобус нь БНХАУ-д үйлдвэрлэсэн Skywell маркийн зуун хувь эко,цахилгаан хөдөлгүүртэй, цэнэглэгч төхөөрөмжийн хамт 13 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй аж.

Иргэд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явуулахаар төлөвлөж байсанногоонавтобустай андуурч цахим орчинд ташаа мэдээлэл түгээж буйд албаны төлөөлөл няцааж байна. Тухайн автобус нь дизель хөдөлгүүртэй бол Дархан хотод ирсэн нь цахилгаан бөгөөд 2023 оны есдүгээр сард үйлдвэрлэгдсэн гэдгийг онцоллоо.

Мөн Монгол орны цаг уурын нөхцөлд тохируулан нэмэлт халаагуур, дотор дулаалга, батарейд асуудал гарч гал гарахад автоматаар унтраах галын хор, тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай шат, суудал, автобусны буудлыг мэдээлэх лед самбар, дотор хэсгийг бүрэн хянах боломжтой дөрвөн хяналтын камер, давхар вакуум цонхтой аж.

Түүнчлэн бүх бариулууд цахилгаан тусгаарлагчтай тул тог цохих зэрэг асуудал гарахгүй, зааландаа дөрвөн дэлгэцтэй. Уг дэлгэцээр зорчигчдод зориулсан мэдээллийг хүргэх боломжтой ажээ. Дөрвөн ширхэг зориулалтын цэнэглэх төхөөрөмж дагалдаж ирсэн бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 400 километр явах хүчин чадалтай.

Эко, бүрэн цахилгаан автобусыг арван жилийн турш Дархан хотод нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлсэн “Элит хөгжил” ХХК хариуцсан ажиллах ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ