Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Замын-Үүдээс гарсан 25 автобусны нэг нь автомашинтай мөргөлдөж, 2 хүн амиа алдсан


Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан зургадугаар ээлжийн 25 автобустай 2 дахь цувааны нэг автобус, мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сум "Эрдэнэс тавантолгой уурхайн зам"-д Х.Маяти болон Гранбирд маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж хүний амь хохирсон харамсалтай дуудлага, мэдээлэл тус,  тус бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар Дорноговь аймагт цуваагаар зорчиж байсан 7 номерын автобус, Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас суудлын автомашины 2 зорчигч, Өмнөговь аймагт Х.Маяти тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон харамсалтай, ноцтой осол хэргүүдэд тухайн аймгуудын цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг тогтоох, бусад шалгалтын ажиллагааг явуулж байна.
Энэ талаар  Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар хуулийн байгууллага ажиллаж байна. Бидэнд ирсэн мэдээллээр хоёр хүний амь эрсэдсэн. Гүн эмгэнэл илэрхийлье. Нийтийн тээврийн газраас уг автобуснуудыг оруулж ирэхдээ зохион байгуулалтын хувьд цуваагаар, урд хойноо цагдаагийн хамгаалалттай явдаг Шөнийн цагаар мөн хөдөлгөөнд оролцохгүй, жолооч нарыг ажлын 8 цагт автобус бариулж холын замд явуулж байгаа. Аюулгүй байдлыг хангах үүднээс бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ