Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Тувагийн язгуур урлагийн хөгжмийн зэмсгийг урлах, тоглох арга ухааныг заана

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын К.Б.Ондарын нэрэмжит “Үндэсний уламжлалт соёл, гар урлалыг хөгжүүлэх төв”-ийн уран бүтээлчид хүүхдүүдэд язгуур урлагийн хөгжим заана. Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газрын дарга К.Бегжан Тува, Улсын К.Б.Ондарын нэрэмжит “Үндэсний уламжлалт соёл, гар урлалыг хөгжүүлэх төв”-ийн дарга М.И.Көшкендей нар өнгөрсөн оны 12 дугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Тус хамтран ажиллах гэрээний хүрээнд Тува Улсын “Үндэсний уламжлалт соёл, гар урлалыг хөгжүүлэх төв”-ийн дарга М.И.Көшкендей, төвийн хөөмийч, хөгжимчин Айдаш Барынмаа, гар урлал, хөгжмийн зэмсэг урлаач Иргит Арим нар Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирээд байгаа. Тувагийн уран бүтээлчид хүүхдүүдэд тува хөөмий, чадаган, кенгирге, товшуур, икэл, хуучир зэрэг язгуур урлагийн таван төрлийн хөгжмийн зэмсгийг урлах, тоглох  арга ухааныг заах ажлыг тус аймгийн Цэнгэл сумын Соёлын төв болон ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг түшиглэн өнөөдрөөс эхлүүлж байна. Тухайн ажлыг Соёлын яам дэмжиж, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн аж. Сургалтын үйл ажиллагаа 1 сарын турш үргэлжилнэ.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ