Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Х.Булгантуяа: Иргэд НДШ-ийнхээ хоёр хувийг ипотекийн зээл, эрүүл мэнддээ зарцуулах боломжтой


Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Нийгмийн даатгалын багц хууль шимтгэл төлж тэтгэвэр тэтгэмж авч байгаа хүмүүст ашигтай байх ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлийн хамгийн том хэсэг нь тэтгэврийн шимтгэл байдаг. Ингэхдээ тэтгэврийн шимтгэлийн 17 хувийн хоёр хувийг нь мөнгөжүүлээд ипотек, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд ашигладаг болох боломжийг бий болгож өгсөн. Иргэд 20 жил шимтгэл төлчхөөд ипотекийн зээлд хамрагдаж, урьдчилгаагаа төлж чадахгүйгээр тэтгэвэрт гарч байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь Солонгосын визэд ороход л хэрэгтэй юм шиг байна гэж ярьдаг. Тэгвэл бид нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг мөнгөжүүлж эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлд ашиглах хууль эрхзүйн орчныг бий болгож байна. Мөн бид Хуримтлалын сангийн хуулийн боловсруулаад байна. Үүнийг Баялгийн сангийн хуультай хамтад нь өргөн барьж батлуулаад ипотект ашиглах боломжийг бий болгох гэж байна.   
Түүнчлэн, хоёр хувь мөнгөжүүлсэн нь гэр бүлийн хүнд өвлөгддөг болох эрх зүйн орчин бий болсон. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн насанд хүрэхээс өмнө шимтгэл төлөгч нас барах юм бол тэжээгчээ алдсаны тэтгэмж авахаас гадна мөнгөжүүлсэн шимтгэлийг хүүхдүүд нь авах боломжтой болсон.  Зөвхөн 2024 он гэхэд 1.3 сая хүний хоёр хувийг мөнгөжүүлэхэд 400 орчим тэрбум төгрөг хэрэгтэй болж байгаа. Улсын төсвөөс нэмээд 400 тэрбум төгрөг шаардагдана гэсэн үг. Дунджаар нэг хүнд 300 орчим мянган төгрөг мөнгөжиж  тухайн хүний нэр дээр үүснэ гэсэн тооцоолол байгаа. Одоогоор 17 хувийн шимтгэл тэтгэвэр болж гараад байгаагийн хоёр хувийг нь мөнгөжүүлж, тухайн хүний нэрийн дансанд байршуулна гэсэн үг хэмээсэн юм.
Тэгвэл Нийгмийн даатгалын багц хуулиар долоон жилээр тэтгэврээ тогтоолгодог байсныг өөрчилж таван жил болгохоор болсон билээ. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн: Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-аас эхлээд 2018-2023 онд тэтгэвэр тогтоолгосон иргэдээс цалингаа өөрчлүүлэх хүсэлтийг цахимаар болон цаасаар, биеэр өргөдлийг нь авч байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт 46.3 мянган иргэн таван жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгох хүсэлт илгээсэн. Одоогоор 31.9 мянган иргэний тэтгэврийг нэмэгдүүлсэн байдлаар олгосон байна. Нэг тэтгэвэр авагчийн тэтгэвэр дунджаар 97.34 мянган төгрөгөөр нэмэгдсэн байгаа. 2018-2023 онд 168 мянган иргэн тэтгэвэр тогтоолгосноос 77 мянга нь зургаа болон долоо жилээр тогтоолгосноос 31 мянган иргэнийх нь нэмэгдсэн. Цаашид 10 гаруй мянган иргэнийх нэмэгдэх төлөвтэй байна гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ