Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийгмийн Даатгалын Шимтгэл 2 хувиар нэмэгдэж 26 хувь боллооНийгмийн Даатгалын Шимтгэл 2 хувиар нэмэгдэж 26 хувь боллоо

 
Юуны өмнө НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдсэн хэдий ч одоогийн байдлаар таны цалинд шууд нөлөөлөхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй болвуу. Учир нь Засгийн газраас батласан хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх журмын дагуу ажил олгогчийн НДШ төлөлтөөс 3%, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2%-ийг тус тус хөнгөлөөд байгаа юм. Ингэснээр одоогийн байдлаар таны үндсэн цалингаас 10.5%-ийн НДШ (Ажил олгогчийн төлөх хувийг тооцохгүйгээр)  суутгах нь.
Эргэн сануулахад УИХ-аас 2030 он хүртэл Тэтгэврийн сангийн талаар баримтлах бодлогыг баталсныг бид тухайн цаг үед ЭНД мэдээлж байсан билээ. 
Уг бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ) 2018 оноос 2.0%, 2019 оноос 1.0%, 2020 онд мөн 2.0% буюу нийт 5%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг ч 2020 онд цар тахлын улмаас үүнийг нэмэгдүүлээгүй байсан юм.
2020 онд хувь нэмэгдүүлээгүйгээр барахгүй Засгийн газраас цар тахлын үед аж ахуйн нэгжийн ажил олголтыг бууруулахгүй байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн журмыг хэрэгжүүлээд байсан билээ. Ингэснээр Хувь хүний төлөх НДШ-ийн хувьд л гэхэд 2020 оны 4-өөс 9-р сарыг дуустал 9.5% хөнгөлөлт, 10-аас 12-р сарыг дуустал хугацаанд 4.5%-ийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулаад байсан юм.
Харин 2021 оны нэгдүгээр сараас Нийгмийн Даатгалын Шимтгэлийг 2%-аар нэмж 26% (Ажил олгогч-13.5%; Хувь хүн-12.5%) болгосноор шат дараатайгаар 5% нэмэгдүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дуусчээ. Ингэхдээ мэдээж цар тахлын улмаас Засгийн газрын шийдвэрээр ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй олгох бодлогыг баримталж байгаа учир хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2.5% хөнгөлснөөр 10.5%-ийн шимтгэл төлөхөөр (Ажил олгогчийн төлөх шимтгэлийг тооцохгүйгээр) шийдвэрлэсэн аж.

Тайлбар: Дээрх хүснэгтэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн ослын даатгалын 2% шимтгэлийг тусгаагүй болно.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ