Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Филлипинд католик мөргөлийн үеэр бөмбөг дэлбэлжээ


Филиппин улсын өмнөд нутгийн Марави хот дахь Минданао их сургуулийн спорт зааланд ням гарагт болсон католик мөргөлийн үеэр террористууд бөмбөг дэлбэлж, дөрвөн хүн амиа алдсан байна. Уг халдлагын дараа Филиппиний аюулгүйн хүчин аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалж эхэлжээ.
Исламын улс зэвсэгт бүлэг уг халдлагыг үйлдсэн болохоо ням гарагийн үдээс хойш мэдэгдсэн байна.Исламын улс зэвсэгт бүлгийн Телеграм хуудсанд бүлгийн гишүүд бөмбөг дэлбэлсэн тухай нийтэлжээ. Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жр террорист халдлага үйлдсэн бүгд улс орны дайсан гэдгийг анхааруулжээ. Мөн Ерөнхийлөгч үндэсний зэвсэгт хүчин болон цагдаа нарт ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахыг тушаасан байна.
Халдлагын улмаас амиа алдсан дөрвөн хүний гурав нь эмэгтэйчүүд бөгөөд гэмтэж шархадсан 50 гаруй хүнийг хоёр эмнэлэгт хүргэжээ. Гэмтэж шархадсан хүмүүсийн хоёр нь хүндээр шархадсан тул амьд үлдэхийн төлөө тэмцэж байна гэжээ.
Марави хот нь 2017 онд Исламын улсыг дэмжигч зэвсэгт бүлгийн барьцаанд таван сар байжээ. Өнгөрсөн ням гарагт болсон дэлбэрэлтийн өмнө цэргийн тусгай ажиллагааны үеэр 11 сэжигтэй этгээдийг устгасан тул өс санасан байж болзошгүй байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ