Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ираны шиит шашны бунханд үйлдсэн халдлагад 8 хүн өртжээ

Ираны өмнөд хэсэгт орших Шираз хотын шиит шашны бунханд ням гарагт зэвсэгт халдлага болсны улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн шархаджээ. Энэ талаар орон нутгийн албаны хүн төрийн телевиз мэдээлсэн байна. Ираны төрийн хэвлэлүүд энэ халдлагад  дөрвөн хүн амиа алдсан гэж өмнө нь мэдээлж байв.
 
"Орон нутгийн цагаар 19:00 цагийн орчимд нэгэн зэвсэгт этгээд ариун бунханд орж ирээд буудаж эхэлсэн бөгөөд түүнийг баривчилсан. Халдлагын улмаас нэг хүн амиа алдлаа" гэж Фарс мужийн захирагч Мохаммад Хади Имание мэдээлсэн байна.
 
Ариун сүмийн хоёр ажилчин, хоёр мөргөлчин зэрэг долоон хүн шархадсан бөгөөд ойр хавийн дэлгүүрүүдийг хаасан байна. Тус улсын телевизийн мэдээлснээр, сүм хийдүүдийг хамгаалалтын албаныхан бүсэлсэн байна.
 
Шах Черахын бунханд болсон энэ халдлагын хариуцлагыг ямар ч бүлэглэл хүлээгээгүй бөгөөд алан хядагч этгээд энэ халдлагыг үйлдсэн гэж тус улсын төрийн мэдээллийн IRNA агентлаг мэдээллээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард зэвсэгт гурван этгээд уг бунханд халдлага үйлдсэний улмаас 15 хүн амиа алдсан байна.
 
Өмнө нь, 2017 онд Ираны парламентын байр ба Исламын Бүгд Найрамдах Улсыг үндэслэгч Рухолла Хомейнигийн булшинд үйлдэгдсэн хоёр удаагийн дэлбэрэлтийн хариуцлагыг "Лалын улс" бүлэглэл өөртөө хүлээж байв.
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ