Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

JAXA-гийн компьютерын систем хакерын халдлагад өртжээ



ЯпоныСансар судлалын агентлагийн/JAXA/ компьютерын системдхакерууднэвтэрсэнталаар тус агентлаг мэдэгджээ.Улмаар ажилтнууд болон бусад хүмүүсийн хувийн мэдээлэлалдагдсанбайж болзошгүй хэмээн үзэж байна. JAXA болон Японы Шинжлэх ухаан, технологийн яамны зүгээс, халдлагад өртсөнсервер нь пуужин болон хиймэл дагуулын ажиллагааг хянадаг сүлжээнээс тусдааболохыг мэдэгджээ. Ийм учраас пуужингийн талаарх мэдээлэлгэх мэтнууц мэдээллүүд задарсанбайх магадлал бага гэдгийг мэргэжилтнүүдхэлж байна.

JAXA-гийнажилтнуудкибер халдлагын талаар гадаадын байгууллагаас мэдсэн бөгөөд зарим мэдээлэл алдагдсан байж болзошгүй байгаа ажээ. Эх сурвалжуудын ярьснаар,халдлагад өртсөнсерверт JAXA-гийн удирдлагууд, ажилтнууд, түр ажилтнуудын хувийн мэдээлэл бүхий5000 гаруй файл хадгалагддаг байна. JAXA болон холбогдох байгууллагууд хохирлын хэмжээ, халдлагаүйлдэхэдашигласан аргуудыг судалж байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс халдлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.Тус агентлагмөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж,цаашид ийм халдлага гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд холбогдохарга хэмжээнүүдийгавахаа мэдэгджээ.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ