Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Суданд НҮБ-ын байрыг тонож, ажилтнуудыг нь хүчирхийлжээ


Суданд зэвсэглэсэн гэмт этгээдүүд Дарфур дахь НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газрын байранд нэвтэрч, тоносон тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч, яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс мэдээлжээ.
Тэрбээр “Суданд хүмүүнлэгийн ажилтнууд болон объектуудад халдаж байна. Хартум хотын төв байрладаг НҮБ болон бусад олон улсын байгууллагын ажилтнууд халдлагад өртөж байна. Эмэгтэй ажилтнууд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл ирсэн” хэмээн жиргэжээ.
 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, Хартум хотын хэд хэдэн эмнэлэгт цусны нөөц, амин чухал эм, хэрэгсэл дуусаж, эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй байна. Түүнчлэн, эмнэлгүүдийг тоносон, цэргийн зориулалтаар ашиглаж байгаа мэдээлэл ирсэн тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
Суданы армийн командлагч бөгөөд тус улсын төрийн эрхийг барьж буй Дээд зөвлөлийн дарга Абдел Фаттах аль-Бурхан, тусгай хүчний командлагч бөгөөд Дээд зөвлөлийн дэд дарга Мухаммед Хамдан Дагало нарын хооронд үл ойлголцол Зэвсэгт хүчин, тусгай хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөнд хүргээд байгаа билээ.
Мөргөлдөөний үеэр амиа алдсан хүний тоо 270-ыг давж, 2600 гаруй хүн шархаджээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ