Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сурагчид БНСУ-ын Jeonbuk үндэсний их сургуульд суралцана



Хөвсгөл аймгийн 100 жилийн түүхтэй МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 80 бүлэгт  2986 сурагч суралцаж, 169 багш, ажиллагсад ажиллаж байна. Тус сургуулийн хамт олон  гадаад харилцаагаа өргөжүүлэн захирал Б.Гантулга БНСУ-ын Jeonbuk үндэсний их сургуультай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сурагчид Jeonbuk үндэсний их сургуулийн Намбон хот дахь шинээр байгуулагдах салбар сургуульд  хэлний бэлтгэлд 1-2 жил суралцан цаашид бакалавр,  магистрт суралцаж   докторын зэрэг хамгаалах, тэтгэлэгтэй суралцах  боломж бүрдэж байна.

Суралцаж буй оюутнуудад  цагийн ажил хийх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд эцэг эх нь  хүсвэл Намбон хотод ажил хийж, оюутан хүүхдүүдтэйгээ цуг амьдрах боломжтой юм байна.


Хамтын ажиллагааны санамж бичгийг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл болсон Нийслэлийн 60-р сургууль, Орхон аймгийн 1-р сургууль,  Хөвсгөл аймгийн Хатгал, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль гэсэн 4 сургууль байгуулсан байна.

Тус сургуулиудын багш, ажилчид ч Намбон хотод суралцах, ажиллах боломжийг бүрдүүлж Намбон хотын удирдлагууд визний асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж хамтран ажиллахаа илэрхийлжээ.


 БНСУ-ын Jeonbuk үндэсний их сургууль нь сургалтын чанар, үр дүнгээр улсдаа тэргүүлдэг бөгөөд 22000 оюутантай, 16 салбартай , өнөөдрийн байдлаар  123 Монгол оюутан суралцаж байгаа ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ