Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: 2022 оны II ээлжийн цэргүүд албаа дүүргэж, нутагтаа ирлээ

2022 оны II ээлжийн цэргүүд халагдан нутагтаа ирж, Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, зарим сумын ЗДТГ-ын дарга,гэр бүл, ах дүүс, найз нөхөд нь угтан авлаа. Тус аймгаас 2022 оны II ээлжид цэргийн албанд мордсон залуус Зэвсэгт хүчний 013, 016, Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167, Дорноговь аймаг дахь Хилийн цэргийн 0129 дүгээр цэргийн ангиудад алба хаажээ.


Халагдсан цэргүүдийг хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан, Сайнцагаан сумын Засаг даргын орлогч И.Эрдэнэцог, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Адаацаг сумын ЗДТГ-ын дарга нар оролцож, цэргийн тангарагтаа үнэнч байж, нутгийнхаа нэр алдрыг өндөрт өргөн, албаа нэр төртэй хааж, “Эх орны цэрэг” болсонд баяр хүргэсэн юм. Харин 2023 оны II ээлжийн цэрэг татлагын ажил аравдугаар сарын 1-нээс эхэлж, мөн сарын 15-нд дуусч байна. 







скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ