Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Политехник коллеж Герман болон ОХУ-тай гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллаж байна



Хөвсгөл аймаг дахь Политехник коллежид 22 мэргэжлээр 517 оюутан суралцагч сурч байна. Тус коллеж энэ жилээс  ШУТИС-ийн харьяа болж байгаа юм. Мөн  гадаад харилцаагаа өргөжүүлэн  ОХУ-ын Эрхүү мужийн Байгаль нуурын технологи үйлчилгээний техникумтай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан байна. Энэ хүрээнд аялал жуулчлалын ангийн оюутнуудыг оюутан солилцоо хөтөлбөрт хамруулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр туршлага судлуулахаар болжээ.
Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут Марк хотын дарга Петер Илк болон бусад мэргэжилтнүүд Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж ойн чиглэлээр суралцаж буй оюутнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллахаар болжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ