Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Хөвсгөлд зочлох жилийн нээлт боллоо



Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар энэ оныг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласан.

 "Хөвсгөлд зочлох жил"-ийн нээлт Хөвсгөл нуурын эрэг дэх Тойлогт жуулчны баазад энэ сарын 15-нд болж, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг дарга Ш.Идэрбаясгалан, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, аялал жуулчлалын салбарын төлөөлөл, орон нутгийн удирдлагууд оролцлоо.


Энэ үеэр Засаг дарга Ш.Идэрбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг зарлаж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон. Энэ хүрээнд Хөвсгөл аймаг 2023 онд аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааны хүрээнд аймгийн болон сумдын онцлогт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрөлжүүлэх, аялал жуулчлалын цогц үйл ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэх, гадаад, дотоод сурталчилгааг идэвхжүүлэхээр зорин ажиллаж байна” гэдгийг онцлов.

“Хөвсгөл аймагт сүүлийн жилүүдэд урин дулааны цагт 100 гаруй мянган гадаад, дотоодын аялагч ирж байна. Цаашид үзэсгэлэнт Хөвсгөл нутгийн өвлийн гайхамшгийг таниулан сурталчлахаар зорин ажиллаж байна. Үүний хүрээнд Дархадын хотгорын өвлийн үзэсгэлэнт байгальд болдог Цаа цасны баяр, Хөвсгөл нуурын хөвөөнд болдог Мөсний баяр, Чандмань-Өндөр суманд Алунгоо эхийн сургаалын баяр, Сарлаг наадам, Цаатан фестиваль, Монгол бөхийн баяр, Далийн баяр, Тэсийн голын монголчууд зэргийг зохион байгуулна” гэдгийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг хэлж байлаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ