Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДОРНОГОВЬ: Такси үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэлжүүлж, энгэрийн тэмдэгтэй болгов

Сайншанд сумын ЗДТГ, аймгийн Авто тээврийн төв хамтран сумын хэмжээнд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн 130 гаруй таксийг нэгдсэн журмаар тэмдэгжүүлэх, жолооч нарыг энгэрийн тэмдэгтэй болгох ажлыг аймгийн Засаг даргын дэмжлэгээр гүйцэтгэлээ. Ингэснээр таксигаар үйлчлүүлж буй иргэдэд баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд болон хүүхэд багачуудыг аюулгүй тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг бүрдүүлж байна.

Такси үйлчилгээ эрхлэхийг хүссэн иргэд зөвшөөрөлтэй такси компанид нэгдэн орж, жолоочийн энгэрийн тэмдэг, хаяг, цацруулагчтай наалт зэргийг хүлээн авч илүү баталгаатай ажлын байранд иргэдэд шуурхай, аюулгүй найдвартай үйлчилгээг хүргэж ажиллах нь зөв шийдэл хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв. Сайншанд хотын такси хот дотор 500, том хүн 1000 төгрөг байдаг бол алслагдсан хороолллын орчмоор явах бол 2500 төгрөгөөр үйлчилдэг байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ