Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Төслийн хүрээнд 6811 эмэгтэйг үзлэг, оношилгоонд хамруулжээ



Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан хэрэгжүүлж буй "Хавдаргүй монгол эмэгтэй" нийгмийн зорилтот төсөл Хөвсгөл аймагт хэрэгжиж дууслаа. Энэ үеэр 6811 эмэгтэйг үзлэг оношилгоонд хамруулж умайн хүзүүний хортой хавдар 8, умайн хүзүүний хортой хавдрын сэжигтэй тохиолдол 6 илэрсэн байна.
Төслийн хүрээнд хоймор нутгийн 23 сум, 1 тосгонд очиж эмэгтэйчүүдэд хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын үзлэг, оношилгоо хийж, иргэдэд эрүүл мэнд, гэр бүлд чиглэсэн лекц, сургалтыг хийсэн байна.

Цаашид сум бүрд эмэгтэйчүүдийн эмч, малчин эмэгтэйчүүд төрөхөөсөө өмнө ирж амардаг амаржих байр зайлшгүй шаардлагатай байна гэдгийг Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл хэлж байлаа.
 


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ