Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Дундговьд ажиллав

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын баг 10 дугаар сарын 6-нд Дундговь аймагт ажиллаж, ЦХХХЯ-ны бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Ажлын баг энэ үеэр аймгийн удирдлагууд болон иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, Дундговь аймагт цахим шилжилттэй холбоотой хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцан, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилт, цахим шилжилт, цаашдын бодлого, чиглэлийг танилцуулан санал солилцжээ.

Иргэд, төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтад 50 орчим байгууллагын 230 гаруй албан хаагч оролцсон бөгөөд энэ үеэр сургалт зохион байгуулж, цахим ур чадвар олгожээ. Мөн иргэдээс цахим шилжилт хийх бэлэн байдлыг тодорхойлох судалгаа авлаа. Дундговь аймгийн хувьд Засаг даргын 2020–2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим аймаг–Ухаалаг Дундговь” зорилт дэвшүүлж, цахим шилжилтийн үйл ажиллагааг жил бүр төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн үр дүнд  төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа дотоод удирдлагын erp.ee-mongolia цахим системийг нэвтрүүлж, байгууллага хоорондын  албан бичиг солилцоог 100 хувь цахимжуулжээ.

Мөн “ХУРДАН” цэгийн үйлчилгээг энэ оны 5 дугаар сард гурван байршилд нээн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд одоогоор 4000 гаруй иргэнд үйлчилсэн байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд төрийн болон бизнесийн байгууллагын үйлчилгээ, бүх төрлийн мэдээллийг нэгдсэн нэг платформтд нэгтгэн аялал жуулчлалын “Дундговь” аппликейшн хөгжүүлж нэвтрүүлжээ. Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан “шил” ажиллагааны хүрээнд dundgovi.gov.mn аймгийн нэгдсэн цахим хуудас болон бүх сумын цахим хуудсыг шинээр хөгжүүлснээр энэ онд ил тод байдлын үнэлгээгээр 88,8 хувьтай үнэлүүлж, “хангалттай” түвшинд хүрчээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ