Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мөрийтэй тоглоом давтан тоглуулсан А.Дэлгэрдалайг ЦАГДАН ХОРЬЖЭЭ


Шүүхээс Монгол улсын хуулийг уландаа гишгэж, цахим мөрийтэй тоглоом тоглуулсан, мөнгө угаасан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт буруутган А.Дэлгэрдалайд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 42 сая төгрөгийг хураах, зургаан сая төгрөгөөр торгох ялыг оногдуулсан. 
Харин шүүхээс гэм буруу нь тогтоогдож, торгуулийн ял авсан ч А.Дэлгэрдалай дахин мөрийтэй тоглоомыг цахимаар тоглуулж ашиг олж, олон иргэнийг залилж байгаа нь тогтоогдсон тул өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр цагдан хоригджээ. 
Одоогийн байдлаар түүнийг хорих 461 р ангид цагдан хорьж давтан гэмт хэрэг үйлдсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, цахимаар мөрийтэй тоглоом тоглуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 ийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг дахин үүсгэн шалгаж байна. 
Угтаа мөрийтэй тоглоом тоглуулж их хэмжээний ашиг олж байгаа нь шалгалтаар тогтоогдсон бол Харилцаа холбооны зохицуулах хорооноос тухайн сайтыг шууд хааж, энэ төрлийн гэмт хэрэгт олон иргэд хохирохгүй байхад анхаарах ёстой.
Гэтэл гэмт хэрэгт шалгагдаж байхдаа болон гэмт хэрэг үйлдсэн буюу мөрийтэй тоглоом тоглуулж шүүхээс ял авсан этгээдүүд дахин тоглуулах замаар ашиг олох тохиолдол их байгаа аж. Үүнд ХХЗХ хязгаарлалт тогтоож гэмт этгээдүүдийн санхүүгийн гэмт хэрэг үйлдэх боломжийг хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд зогсоож, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах бүрэн боломжтой ч тус газар АЖЛАА ХИЙХГҮЙ байгаагийн цаана олон иргэн амьдралаа алдсаар байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ