Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төмөр замчид МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ



УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар өнөөдөр (2020.06.08) 11:00-12:00 цагийн хооронд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүтгүүрийн депогийн татах хэсгийн хамт олонтой уулзлаа. Уулзалтын үеэр нэр дэвшигч нар МАН-ын мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулж, “Тeхнологийн шинэчлэлт, эзэмшилт-ажилтан бүрийн хариуцлага" уриатай ажилладаг төмөр замчдынхаа санал хүсэлтийг сонслоо.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүтгүүрийн депогийн татах хэсэг нь зүтгүүрийн ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 64 жилийн түүхтэй байгууллага юм. Нийт 1000 гаруй ажиллагсадтай бөгөөд Монгол Улсын төмөр зам, ачаа тээврийн дийлэнх хувийг гүйцэтгэн, бүх серийн илчит тэрэгний өргөх ба үечилсэн, бага засварын ажлыг гүйцэтгэж иржээ.
Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Монгол Улсын төмөр замын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн чухал заалтууд тусгагдсан аж. Тухайлбал, ирэх дөрвөн жилд төмөр замын үндэсний сүлжээг өргөтгөж 730 км-ээс багагүй урт төмөр зам шинээр барих талаар мөрийн хөтөлбөрт тусгагджээ. Төмөр замын салбар Монгол Улсын тээвэр логистикийн үйлчилгээнд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Тиймдээ ч тус салбарын хөгжил болоод төмөр замын салбарт ажиллагсдын цалин хөлс, ажлын байрны хүрэлцээ, орчин нөхцөлийг сайжруулах, техникийн дэвшлийг нэвтрүүлэх нь онцгой ач холбогдолтойг УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид онцоллоо.
Шударга, бүтээлч баг Жамбалын Ганбаатар, Данзангийн Лүндээжанцан, Хассуурийн Ганхуяг нарыг дэмжинэ гэдгээ зүтгүүрийн депогийн татах хэсгийн ажилчин, албан хаагчид хэлж байлаа.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүтгүүрийн депогийн татах хэсгийн ХАМТ ОЛНЫ ДЭВШҮҮЛЖ БУЙ АСУУДЛУУД...
  • Янз бүрийн татварын дарамт бидний нуруунд ачаа болж байна. Цаашид татварууд нэмэгдэх үү
  • Гадаадаас олон бонд, зээл, тусламж авч байсан. Тэдгээр нь зориулалтын дагуу зарцуулагдаж чадаж байгаа юу
  • Бидний ажиллах цагийг тодорхой болгож, бүх нийтийн амрах өдрүүдийг яс хуульчилж өгмөөр байна.
  • Архидалт Монголын нийгмийн гол асуудал болж байна.
  • Монголын төмөр замын техник технологийн шинэчлэлтэд анхаараарай.
  • МАН аж үйлдвэржилтийн талаар мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөнд их баяртай байгаа. Аж үйлдвэр манай улсад илүү хөгжих хэрэгтэй.
УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан 2.3 ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ хэсгийн “Төмөр зам”-ын салбартай холбогдох заалтууд:
2.3.9. Төмөр замын сүлжээг өргөтгөн 730 км-ээс багагүй урт төмөр зам шинээр барина. Үүнд:
  • Таван толгой - Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг барьж дуусгана.
  • Таван толгой - Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барьж дуусгана.
  • Нарийнсухайт - Шивээхүрэн чиглэлийн 45.3 км төмөр замыг барьж байгуулна.
  • Богдхан төмөр замын төсөл хэрэгжүүлнэ.
  • Зүүнбаян - Ханги чиглэлийн төмөр зам барих ажлыг эхлүүлнэ.
  • Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр зам барих ажлыг эхлүүлнэ.
  • Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ.
     
Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 26-р тойрог Баянгол дүүрэгт
Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн сонгуулийн штаб
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ