Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид өглөөг сонгогчидтойгоо эхлүүллээ



УИХ-ын сонгуульд Нийслэлийн Баянгол дүүрэг буюу 26-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Жамбалын Ганбаатар, Данзангийн Лүндээжанцан, Хассуурийн Ганхуяг  нар өнөөдөр /2020.06.03/ Баянгол дүүргийн 3, 4-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн гудамжаар алхаж иргэд сонгогчид, идэвхтэн дэмжигч нартайгаа уулзлаа.
Найм дахь удаагийн буюу энэ удаагийн УИХ-ын сонгууль дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед явагдаж байгаагаараа онцлогтой. Тийм ч учраас Засгийн газраас тогтоол гаргаж сонгуулийн сурталчилгаа, уулзалтын үед баримтлах журам гаргаж, нэр дэвшигчид, нам, эвслүүдийг дагаж мөрдөхийг даалгасан.
Энэхүү журамд уулзалтад оролцох хүний тоог хязгаарлаагүй боловч уулзалтын хугацаа цаад тал нь хоёр цаг байх, 30 минут тутамд 10 минутаар агаар сэлгэлт хийх, ариутгал, халдваргүйтгэлийг өндөр түвшинд хийх, ухуулагч нар нэг удаагийн бээлий, амны хаалттай байх гээд маш тодорхой заалтууд орсон.Энэ удаагийн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвслээс 485 нэр дэвшигч, 121 бие даагч нэр дэвшин өрсөлдөж байгаа аж.
Эх сурвалж: УИХ-ын сонгуульд 26-р тойрог Баянгол дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшчигчдийн сонгуулийн штаб
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ