Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-ын сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид 5, 11 дүгээр хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа



2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлийн Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар өнөөдөр /2020.06.04/ дүүргийнхээ 5, 11 дүгээр хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтын үеэр нэр дэвшигчид үг хэлж, МАН-ын мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлсэн ажлууд, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн асуултуудад хариулт өглөө.
Иргэд, сонгогчдын төлөөлөл шударга, бүтээлч багийг дэмжихээ илэрхийлж, Баянголчуудаа нэгдэхийг уриалсан юм. Нэр дэвшигчид 2020 оны УИХ-ын сонгуульд улс, дүүргийнхээ дундаж давхаргын тоог нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Ингэхдээ эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, нийгмийн бодлого, нийслэлийн хөгжил гэсэн дөрвөн чиглэлд түлхүү анхаарч ажиллах юм байна. Дашрамд дурдахад, УИХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт 2019 оны жилийн эцсийн байдлаар 82.8 хувьтай гэж гарсан билээ.
Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэн Г.Баярсайхан:
-Миний бодлоор Монгол Ардын Нам улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан аж амьдралын төлөө 100 жил түүчээлэн удирдсан улс төрийн ууган хүчин гэж боддог. Манай Баянгол дүүрэгт УИХ-ын сонгуульд 26 дугаар тойрогт Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нарын нэрийг дэвшүүлж, Баянголчууддаа илгээж байгаа юм байна. Эдгээр нэр дэвшигч яах аргагүй МАН-ын шилдэг боловсон хүчин гэж боддог.У Өөрийн гэсэн хийсэн ажилтай, хэлэх үгтэй, нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр мундаг хүмүүс. Хийсэн ажлуудыг нь дурдаад байвал олон юм билээ. Хэвлэлээс хангалттай мэдээлэл авсан. Иргэдээс МАН, У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа Монгол орноо гэсэн сайхан үйл ажиллагааг дэлхий нийт төдийгүй Монгол орны маань өнцөг булан бүрд байгаа ард иргэд их дэмжиж байна. Гурван нэр дэвшигч чин сэтгэлээсээ улс орныг удирдаад аваад явчих чадвартай хүмүүс учраас би хувьдаа багаар нь дэмжинэ.
Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэн С.Батчимэг:
-УИХ-ын сонгуульд МАН-аас манай Баянгол дүүрэгт Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар нэр дэвшиж байгаа. Хүмүүсийн яриаг ч сонсоод байхад энэ жилийн сонгуульд ер нь багаар нь дэмжье, У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн хийсэн ажлуудыг үргэлжлүүлэхэд энэ нь дээр юм уу гэсэн яриа дийлэнх байна. Дөрвөн жил болоод л Засгийн газар солигдоод байдаг нь 30 жилийн алдаанд хүргэж байгаа юм болов уу. Ж.Ганбаатар гишүүн өмнөх УИХ-ын сонгуульд манай 5 дугаар хорооноос сонгогдсон. Түүний хийсэн ажлуудыг бид голохгүй. Энэ цаг үед нүдээ олсон ажлууд олныг хийсэн, төрийн ажилд туршлагажсан, бидний ахуй амьдралд хэрэгтэй хороолол доторх зам, цэцэрлэгийн хүртээмж, байрны дулаалга бүр цаашлаад СӨХ-ын асуудлыг шийдэхэд ч том бага гэхгүй оролцож, иргэдтэйгээ ойр байдаг. Тэр бүхнийг нь бид мэддэг учраас энэ жил ч гэсэн дэмжиж, Ж.Ганбаатарыгаа болон түүний багийг дэмжье гэж бодож байна.
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ц.Наранчимэг:
-Би Баянгол дүүрэгтээ олон жил амьдарч байна. Миний амьдардаг 11 дүгээр хороонд маань 10 орчим жил юу ч хийсэнгүй. Манай Баянгол дүүрэг хотын төвийн дүүрэг боловч ялангуяа гэр хороолол орчмын айлууд шууд хаягдсан. Миний бодлоор Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх манай дүүрэгт хоёр УИХ-ын гишүүн, нэг залуу боловсон хүчин илгээсэнд их баярлаж байна. Одоо юм хийгээд өөрчлөлт хийчих болов уу гэж итгэл үнэмшилтэйгээр уулзалтад нь оролцож явна. Хамгийн гол нь Баянгол дүүрэгт цэцэрлэг хэрэгтэй. Яах вэ ганц нэг хороо, эмнэлэг баригдсан. Эмэгтэйчүүд, хөгшид яг байгаа орчиндоо хоорондоо ярилцаж суух газар, өөрсдийгөө хөгжүүлэх орчин хэрэгтэй байна. Залуучууд, хүүхдүүдийг хөгжүүлэх спорт заал, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд хэрэгтэй. МАН-аас нэр дэвшиж байгаа гурван боловсон хүчиндээ маш их амжилт хүсье. Ялангуяа Хассуурийн Ганхуягт баярлаж байна. Залуу хүн түрж орж ирэх ёстой. Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар хамтраад сайхан ажиллаасай гэж үнэн сэтгэлээсээ дэмжиж байна.
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн, бэлтгэл хурандаа Жадамбаа:
-МАН-аас манай Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа гурван нэр дэвшигч иргэдтэй уулзалт хийж байна. Сайхан уулзалт боллоо. Улс төрийн болон эдийн засгийн талаар асар туршлагатай Д.Лүндээжанцан гишүүн, өнгөрсөн хугацаанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар амжилттай ажилласан эдийн засагч Ж.Ганбаатар гишүүн манай дүүрэгт нэр дэвшиж байгаад баяртай байна. Ж.Ганбаатарын Улаанбаатарт төдийгүй улс орон даяар хийсэн өөрийнх нь бүтээн босголтыг бид андахгүй мэднэ. Үнэхээр хийсэн бүтээсэн, эдийн засгийн мэдлэг, туршлагатай учраас Эдийн засгийн байнгын хороог даргалсан гэж боддог. Энэ эрхэм хүн дахин Баянгол дүүрэгтээ нэр дэвшиж байгаа учраас дүүргийн маань хөгжил ойрхон харагдаж байна. Хассуурийн Ганхуяг урьд нь манай дүүрэгт бие даан нэр дэвшиж байсан. Энэ сонгуульд дахин нэр дэвшээд орж ирж байгаад баярлалаа. Дэлхийд алдартай том сургууль төгссөн мундаг эдийн засагч хүн. Би аавыг нь их сайн таньдаг. Хурандаа Хассуурь гэж манай Батлан хамгаалах яамны хүн. Би өөрөө бас Батлан хамгаалах яамны хурандаа учраас ааваар нь дамжуулж Х.Ганхуягийгаа сайн мэднэ. Тийм учраас манай 11 дүгээр хорооны иргэд та бүхэн энэ гурван нэр дэвшигчийг багаар нь дэмжиж гаргавал бидэнд маш их ашигтай болно шүү. Ялангуяа манай 11 дүгээр хороонд хийх бүтээх ажил их байгаа. Эдгээр ажлыг хийхэд ихээхэн нэмэр тус болох нэр дэвшигч нараа багаар нь дэмжье гэж уриалж байна.
 
Эх сурвалж: УИХ-ын сонгуульд 26-р тойрог Баянгол дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшчигчдийн сонгуулийн штаб
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ