Жолооч нарын толгойны өвчин нь машин зогсох зогсоол. Төрийн байгууллагаар үйлчлүүлж, дэлгүүр хоршоо орох, кино театрыг зорих гээд бүхий л үед олддоггүй ганц "эрдэнэ" нь зогсоол. Тэр ч битгий хэл зогсоолоо олигтойхон шийдчихсэн орон сууцны хороолол, хотхон ч нүдний гэм болсон. Ийм үед жолооч нар бусдыгаа боддог соёл суралцмаар байна.
Төлбөр мөнгөгүй, байгаа хэдхэн зогсоолд нь жолооч нар машинаа тавихдаа бараг л хөндлөн хаячихаад алга болчихдог. Өөрт нь зогсоол олдож байвал аз, бусад нь хамаагүй гэсэн сэтгэлгээтэй жолооч нар цөөнгүй байна. Машинаа багахан багахан шахчихад л дахиад 4-5 жолооч зогсоолтой болчихно. Гэтэл бараг л метрийн зайтай зогсоож орхиод яваад өгдөг. Ийм бүдүүлэг байж болохгүй. Хэн хүнгүй л зогсоол хайж холхиж, аргаа барж байна.
Ямар өдөр болгон төлбөртэй зогсоолд машинаа тавиад байлтай биш. Тийм мөнгөтэй нь хэд билээ. Адилхан л амьдралын төлөө тэмцэж яваа. Тиймээс зогсоолд машинаа тавихдаа зовлон нэгтэй жолооч нар дахиад хэдэн арав, зуугаараа байгаа гэж үргэлж бодож, аль болох зайг нь шахаж бай, залуус аа.