Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цахилгааны 110кВ-ын 14 тулгуур унасны улмаас Архангай, Өвөрхангай зэрэг таван аймгийн 82 сум эрчим хүчгүй болоод байна


Энэ сарын 25-ны өдөр буюу өчигдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай хүртэлх 110кВ-ын 14 тулгуур унасан байна. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган зэрэг таван аймгийн 82 сум цахилгаан эрчим хүчгүй болсон байна. 
Гэмтлийн шалтгааныг тогтоохоор үзлэгт явсан бригад өчигдөр /2023.06.25/ 18:37 цагт нийт 14 тулгуур унасан болохыг тогтоож, гэмтлийг сэргээн засварлахад 4-6 хоног шаардагдахаар байгааг Баянхонгор - Эрчим хүч ЦТ ХХК-аас мэдээлсэн байна. Гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар усархаг бороо орж, шуурснаас болсон гэж үзэж байгаа аж. Эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор “Чандмань-Баянхонгор” ХК яаралтай арга хэмжээ авч цахилгааны нөөц эх үүсвэр буюу генераторыг ажиллуулан, цэвэр ус түгээх хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ