Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Манчейстер Юнайтед" зургаан тэрбум доллараар клубийг зарах хэлэлцээг шейхтэй хийж байна


Катарын шейх Жасим бен Хамадо Аль Тани тэргүүтэй консорциум клубийг худалдан авах хэлэлцээрийн онцгой эрхийг олгох талаар "Манчестер Юнайтед" клуб хэлэлцэж байгаа гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс дамжуулжээ. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, зургаан тэрбум гаруй доллараар үнэлэгдэж буй хэлэлцээрийн үр дүн хэрхэн гарах нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Хөлбөмбөгийн клубийг тэрбумтан Жим Рэтклифф ч худалдан авах сонирхолтой байгаа бөгөөд харин клубийнхэн шейхийн саналд "илүү нааштай хандаж байгаа" гэж эх сурвалж өгүүлжээ. 
 
Манчестер Юнайтед клубийг худалдан авах хэлэлцээр өрнөж буй энэ үед тус клубийн нэгж хувьцаа Нью-Йоркийн бирж дээр 15 хувиар өсөж, 25,53 доллар болсон байна. Катарын шейх энэ клубийг худалдан авах хүсэлтэй байгаа талаарх мэдээлэл энэ оны хоёрдугаар сард гарч байлаа. Тухайн үед хэлэлцээрийн үнэ 4,5 тэрбум евро байв. Харин дөрөвдүгээр сард шейх энэ клубийн төлөө 6,3 тэрбумыг амалж, улмаар зургадугаар сард 7,5 тэрбум долларын санал тавьж, энэ нь эцсийн санал хэмээж байлаа. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/550353
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ