Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Илон Маск “Twitter”-т дахин санал тавив


“Tesla” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск “Twitter” компанид нэгж хувьцааг нь 54.20 ам.доллароор худалдан авах тухай хэлэлцээг дахин сэргээх тухай бичгээр санал тавьжээ. Блүмберг агентлагийн мэдээллээр, Илон Маскийн эл саналын дараа тус компанийн хувьцааны үнэ 5.39 ам.доллар буюу 12.67 хувиар өсөж, 47.93 ам.долларт хүрсэн байна.
Илон Маск “Twitter” компанийг худалдан авах нь ирээдүйд хэд хэдэн үйлчилгээг нэгтгэсэн Х аппликэйшн хөгжүүлэх үйл явцыг түргэтгэхэд ач холбогдолтой гэж мэдэгджээ.
Энэ оны дөрөвдүгээр сард “Twitter” компанийн удирдлага тэрбумтан Илон Маск тус компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авах санал тавьсан тухай зарлаж байсан билээ. Тавдугаар сард Илон Маск хуурамч болон сурталчилгааны мэдээлэл явуулаг эккаунтын эзлэх хувийн талаарх мэдээлэл авахыг хүссэн. Ингэхдээ хуурамч хаягийн тоо нийт бодит хэрэглэгчдийн эккаунтаас таваас доош хувийг эзэлж буйг батлах нотолгоо хүссэн билээ. Хүссэн мэдээллээ авч чадаагүй Илон Маск тус компанийг худалдан авахаас татгалзаж буйгаа долоодугаар сарын эхээр зарласан юм.
Долоодугаар сарын 12-нд “Twitter” Илон Маскийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, шүүхэд хандсан бол мөн сарын 29-нд Илон Маск хариу нэхэмжлэл гаргасан билээ. Шүүх хуралдааныг энэ сард явуулах тов гарсан. Шүүхээр Илон Маск “Twitter” компанийн удирдлага хуурамч эккаунтын талаарх мэдээлэл гаргаж өгөөгүйн төлөө компанитай байгуулсан гэрээгээ цуцалсныг бие даан аараа зарлах эрхтэй байсан эсэхийг шийдэх юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ