Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Энх-Амгалан: Боловсролын ерөнхий хуулийг англи хэл тойрсон ганц заалтаар бүдгэрүүлж, иргэдийг талцуулах ямар шаардлагатай вэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг 2021 онд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. 
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан асуултад хариулахдаа "Шинэ хууль батлагдвал ямар боломж олгох вэ гэхээр хувийн сургуульд эсвэл улсын сургуульд, Дорнод уу, Баян-Өлгийд үү, Улаанбаатарт сур байна уу гэдгээс үл шалтгаалаад хүүхдүүдийн боловсролын хувьсах зардлыг арилгах уян хатан чанарыг бид хийх гээд байгаа юм.
Баян-Өлгий очиж ажиллах англи хэлний багшид сая төгрөгийн цалин өгчхөөд “Чи хүүхдүүдийг олон улсын шалгалтад тэнцэхээр бэлд” гэвэл англи хэлний багш хийж чадах уу? Чадахгүй байсаар ирсэн учраас хот хөдөөгийн сургууль, хувийн улсын сургуулийн ялгаа гарсан.
Өнөөдөр англи хэлийг дэлхийн түвшинд хүргэе гэж байгаа бол дор хаяж багш нарын цалинг 1,000 ам.долларт хүргэж байж, үр дүн шаардах ёстой. Түүний эхний алхмыг энэ хуулиар хийх гээд байгаа. Хамгийн сайн, ур чадвартай багшид өндөр цалин өгдөг тогтолцоог шинэ хувьсах зардлын тогтолцоогоор хийх гээд байгаа юм.
Багшаа олон улсын хэмжээнд бэлддэг, төгсөж очоод ажлын байран дээр тасралтгүй суралцдаг тогтолцоог энэ хувьсах зардлын санхүүжилтээр өгөх гээд байгаа юм. Өмнө нь нэг хүүхдийн хувьсах зардалд сургалтын чанарын ийм санхүүжилтийн тогтолцоо байгаагүй. Тийм учраас одоо хот хөдөөгийн сургууль ялгаа гарч байгаа юм.
Цогц санхүүжилтийн, цахим шилжилтийн, үнэлгээний, засаглалын, багш бэлтгэх тогтолцооны асуудлыг цогцоор нь хийж байгаа Боловсролын ерөнхий хуулийн гол концефцыг англи хэл тойрсон ганц заалтаар бүдгэрүүлж, ард иргэдийг талцуулах ямар шаардлага байна" гэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ