Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Энх-Амгалан: Ардын хүүхдэд англи хэл заахаас хойш суулаа гэж ойлгож болохгүй


Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталсан байна.
Уг тогтоолын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд (БШУ)-ны сайд Л.Энх-Амгалан “Нэгдүгээр ангид 70,000 хүүхэд орохоор 12-р ангийг 35,000 хүүхэд төгсөж байна. Тиймээс  жил бүхэн 35,000 хүүхдийн ачаалал ирж байна гэсэн үг.
2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ын 859 сургуульд 746,000 суралцагч нар суралцаж байгаагаас улсын хэмжээнд 1,451 суралцагчтай гурван ээлжээр хичээллэж байгаа зургаан сургууль байгаа аж. Түүнчлэн 18 сургуулийн барилга нь удааширсан тул сургуулийн зориулалтаар түрээсэлж буй 20 нь түрээсийн байранд 11,310 хүүхэд суралцаж байгаа юм байна.
Тиймээс нийслэл болон томоохон аймгуудад зарим сургуулиуд гурван ээлжид орох бодитой эрсдэл үүсээд байгаа юм.
Улсын хэмжээнд 20 сургууль шинээр ашиглалтад орлоо гэж бодоход жил бүхэн шинээр сургуульд орж буй хүүхдүүдийн 40 орчим хувийг л хангаж байна” гэв.
2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд өндөр ачаалалтай 33,314 суралцагчтай 47 сургууль. 17 аймагт 4,379 суралцагчтай 34 сургууль байгаа аж.
Уг эрсдэлийг шийдэхэд засгийн газрын зүгээс дараах зургаан шийдлийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
  1. Ачаалал ихтэй байгаа сургуулиуд дээр шинээр болон өргөтгөл хийгдэж байгаа барилга угсралтын ажлуудыг эрчимжүүлэх.
  2. Ирэх хичээлийн жилд сургуулийн дотоод орчны ашиглалтыг сайжруулах, засвар тохижилт хийх. Бусад байгууллага, иргэдийн эзэмшил, өмчлөлд буй сургалтын зориулалтаар ашиглах боломжтой байруудыг түрээслэх замаар богино хугацаанд суудлын тоог нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх. (Уг шийдвэрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон АТГ, Хөгжлийн Банк зэргийн барьцаанд хураагдсан барилгуудыг сургуулийн зориулалттай болгох ажлыг зохион байгуулна гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцлов.)
  3.  Хамран сургах тойргийг шинэчлэн зохион байгуулах. Цаашид нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх.
  4.  Их дээд сургуулиудын харьяа ахлах сургууль олон ачаалалт өндөртэй байршил дахь сургуулиудын бүтэц хэв шинжийг өөрчлөх ажлыг туршилтаар зохион байгуулж энэ жилээс төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ.
  5. Танхимын болон цахим буюу танхимын бус сургалтыг ачаалал өндөртэй сургуулиудын ахлах ангийн хүүхдүүдэд турших.
  6. ЕБС-ын хүүхдийн тооноос хамаарч мэргэжлийн багш нар дутагдах эрсдэл үүсэж байгаа учир 1-2-р ангийн 44-өөс дээш хүүхэдтэй ангид 200 туслах багшийг ажиллуулах. Мөн гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиуд дээр 424 багшийг нэмж ажиллуулах зохицуулалтыг хийнэ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэдэг заалтыг Засгийн газраас хуулийн төсөлд оруулж өргөн барьсан. Байнгын хорооны хурал дээр Үндсэн гадаад хэл нь англи хэл гэхгүйгээр боловсролын сургалтын байгууллагын үндсэн гадаад хэлийг үндэсний хөтөлбөрөөр шийдвэрлэе гэдэг зарчмын зөрүүтэй томьёолол гаргаж, санал хураагдсан нь дэмжигдсэн. УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ. Ийм л асуудал яригдсан.
Хэддүгээр ангид хэдэн цагаар, ямар хичээл заахыг хуулиар тогтоодоггүй. Үндэсний хөтөлбөрөөр зохицуулагддаг. Хууль батлагдвал 2024 онд хөтөлбөрийн шинэчлэл хийнэ.
Боловсролын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш хийнэ. Энэ хуулиар зөвхөн англи хэл хөндөгдөөгүй.
Ардын хүүхдэд англи хэл заахаас хойш суулаа гэж ойлгож болохгүй.
Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Засгийн газар батална. Хөтөлбөр батлагдахаар хэд дүгээр ангиас хэдэн цагаар ямар, ямар хичээл орох нь тодорхой болно. Шинэ хөтөлбөрийн дагуу гуравдугаар ангиас англи хэл, мэдээллийн технологийн хичээл заана. Тийм болохоор англи хэл заах цаг ихсэж, анги багасна.
Өнгөрсөн жил "Pearson" англи хэлний платформыг нийслэл, орон нутгийн төрийн өмчийн 38 сургуульд 30,000 хүүхдийн хүрээнд амжилттай туршсан. Есдүгээр сарын 1-нээс төрийн өмчийн 860 сургуулийн 5,6 дугаар ангид "Pearson" англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. "Pearson" англи хэлний хөтөлбөрийг хувийн сургуулиуд нэг хүүхдэд 22 еврогоор бодож авдаг. Харин бид нэг хүүхдэд 8 еврогоор тооцон хэрэгжүүлэх хэлэлцээрийг "Pearson" компанитай хийсэн. 
Ирэх онд 3,4 дүгээр ангийн сурагчдад "Pearson" англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Түүний дараагийн жилд 6, 7 дугаар ангид заана. Энэ хөтөлбөр нь багшаас хамааралгүй англи хэл сурах боломжтой.
УИХ-ын зарим гишүүн нэгдүгээр ангиас англи хэл заах гэж байна гээд бужигнуулсан. Зарим нь гуравдугаар ангиас англи заах бодлогоосоо ухарлаа гэх мэдээллийг өгч иргэдийг бухимдуулж буйд харамсаж байна" гэв.
Сайд нар солигдох бүрд сургалтын хөтөлбөрийг шинэчилдэг. Энэ удаагийн багц хуулиар сургалтын хөтөлбөрийг 10 жил байхаар батлах юм.
Мөн хот, хөдөө, төрийн болон хувийн сургуулийн ялгааг хувьсах зардлаар арилгана" гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ