Орон нутагт бага оврын автобусын суудлын автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр гарчээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн 16-р зөрлөг гэдэг газар осол гарсан тухай дуудлага мэдээлэл орой 21:07 цагийн үед бүртгэгджээ.
Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай Кант” загварын бага оврын автобус, иргэн Х-ын “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид 61 настай эрэгтэй хавчуулагдсан байжээ. Золоор хүний амь нас эрсдээгүй бөгөөд тухайн иргэнийг гаргаж, аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчид хүлээлгэн өгчээ.