Их Британийн хаан III Чарльзын хаан ширээнд залах ёслол 20 сая британичууд үзсэн нь 2022 оны есдүгээр сард Хатан хаан II Элизабетийн оршуулах ёслолоос 9 сая хүнээр бага байна. Энэ тухай The Guardian сонин Өргөн нэвтрүүлгийн үзэгчдийн судалгааны зөвлөлийн мэдээллээс иш татан мэдээлэв.
Вестминстерийн сүмд болсон ёслолыг BBC телевизийн сувгаар 15.5 сая хүн, ITV телевизээр 3.6 сая хүн, Sky News сувгаар 800 мянган британичууд үзсэн гэж тэмдэглэжээ. Чарльз III-ийн титэм өргөх ёслол 2023 онд Британийн телевизээр хамгийн олон үзэгчтэй үйл явдал болсон гэж тус сонин онцолжээ.
74 настай Чарльз III-ын титэм өргөх ёслол II Элизабет нас барснаас хойш бараг найман сарын дараа буюу бямба гарагт Лондон хотын Вестминстерийн сүмд болжээ. Энэхүү арга хэмжээнд гадаадын 100 орчим удирдагчид, Их Британийн нэр хүндтэй улс төрчид, Хамтын нөхөрлөлийн орнуудын ерөнхий амбан захирагчид, засаг захиргааны томоохон нэгжийн хааны дэслэгч нар, төрөл бүрийн сүм хийд, зэвсэгт хүчний төлөөлөгчид, Нобелийн шагналтнууд, олон нийт, буяны байгууллагын ажилтнууд оролцов.
Эх сурвалж: www.polit.mn