Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Х Богдыг ширээнд залах ёслол болоогүй. Хойд дүр нь маш нууц байгаа гэв



Цагаан сарын шинийн 3-н буюу энэ сарын 23-нд X Богдыг ширээнд нь залсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй. Энэхүү ёслол нь Батцагаан дуганд болсныг Гандантэгчэнлин хийдийн лам нар ч мэдээгүй, “маш нууц ажиллагаа” болсон гэх мэдээлэл ч гараад байгаа юм. 
Энэ талаар Гандантэгчэнлин хийдээс тодруулахад, “X Богд эрт тодорсон.  Харин шинийн 3-нд залсан гэдэг нь худал мэдээлэл. Хэний, ямар хүүхэд Х Богдоор тодорсон гэдгийг мэдээлэх боломжгүй. Учир нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал учир маш нууц байгаа” гэсэн юм. 
Сонирхуулахад,XIV Далай лам Монголд сүүлд айлчлах үеэрээ X Богдын хойд дүр Монголоос тодорсныг нийтэл зарлаж уг мэдээллийг баталсан билээ. Богдын хойд дүрийг 2015 онд тодруулсан бөгөөд АНУ-д төрсөн, Монгол Америкийн давхар иргэншилтэй хүү байдаг талаар албан бус мэдээлэл ч бий.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ