Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТӨВ: “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр 348 иргэнд үйлчилгээ үзүүллээ



Хууль сахиулах байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 1-нд зохион байгуулж, Зуунмод хотод үйл ажиллагаа явуулдаг 20 байгууллага давхардсан тоогоор 348 иргэнд 45 төрлийн үйлчилгээ үзүүллээ. Энэ өдрөөр Монголын хуульчдын холбоотой хамтран "Хуульчийн Про боно" өдрийг зохион байгуулж, эрх зүйн зөвлөгөө үйлчилгээг үнэ төлбөргүйүзүүлсэн юм.
Мөн газар зохион байгуулалтын мэдээлэл, татварын тайлан, и-баримт үүсгэх үйлчилгээ, ажлын байрны мэдээлэл авах болон ажил хайгчаар бүртгүүлэх, нийгмийн даатгалын төлөлт, иргэний үнэмлэх захиалах, хугацаа сунгах, биеийн жингийн индексээ тодорхойлуулах гэх мэт олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүллээ. Энэ үеэр Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчид шагнал гардууллаа. 
Энэхүү өдөрлөг нь байгууллагуудын үйл ажиллагааныил тод, нээлттэй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог дээшлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэж, хууль, эрх зүйн туслалцааг үзүүлэх зорилготой юм. 

Өнгөрсөн хугацаанд Хууль зүйн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оноос хойш нэгдсэн өдөрлөг 4, хууль сахиулах байгууллага нийт 98 удаагийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулан давхардсан тоогоор 10,3 мянган иргэнийг хамруулжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ