Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жүжигчин Даниел Редклифф анхны хүүхдээ өлгийдөн авчээ


"Harry Potter" киноны од жүжигчин Даниел Редклифф болон түүний олон жил үерхсэн найз бүсгүй Эрин Дарк нар анхны хүүхдээ өлгийдөн авчээ. 
Хосууд өнгөрөгч гуравдугаар сард гэр бүл болж буйгаа зарласан. Мөн тухайн сардаа удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа зарласан хосууд өнгөрсөн даваа гарагт Нью Йорк хотноо дөнгөж төрсөн хүүхдийнхээ хамт зугаалж яваад папарацичдын дуранд өртжээ. 
 
 
33 настай Даниел Редклифф болон 38 настай Эрик Дарк нар 2012 онд "Kill your darlings" киноны зураг авалтын үеэр танилцжээ. Үүнээс хойш хамт байгаа хосууд хувийн амьдралаа олны нүднээс аль болох хол байлгахыг хичээдэг байна. 
 
 
Жүжигчин Даниел Редклифф "Harry Potter" кинонд хамтран тоглосон жүжигчин Руперт Гринтийг (Рон Уизли) 2020 онд анхны хүүхдээ өлгийдөн авах үед "Түүний хүүхэд мэндэлсний дараа би мессеж бичиж түүний өмнөөс маш их баярлаж, аз жаргалтай байгаа тухайгаа хуваалцсан. Бид бүгд хүүхэдтэй болох насанд хүрсэн гэж бодох нь хааяа хачирхалтай санагддаг. Гэхдээ бид энэ насанд хэдийнэ хүрчээ" хэмээж байжээ. 
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ