Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүн байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших орчин үеийн шинэчлэл

Хүн байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших орчин үеийн шинэчлэл нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн нэг онцлог шинж юм. Байгаль дэлхийгээ дээдлэх, байгальтайгаа зохицох, хамгаалах нь орчин үеийн социалист улсыг цогцоор нь байгуулах зайлшгүй шаардлага. Засгийн газрын ажлын тайланд экологийн орчныг хамгаалахад их ажил байгааг онцолсон. Ногоон хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж, хүн байгаль хоёр эв найрамдалтай орших орчин үеийн шинэ түүхийг хэрхэн бичих вэ?
                Экологи хөгжвөл соёл иргэншил хөгжинө
       Хүн төрөлхтөн үйлдвэржилт, орчин үеийн дэвшил рүү тэмүүлэх явцад барууны өндөр хөгжилтэй орнууд ерөнхийдөө "Эхлээд бохирдож, дараа нь засах" гэсэн замаар явдаг. Хятад улс орчин үеийн улс орныг байгуулах шинэ замд орох ёстой.
5000 гаруй жилийн турш оршин тогтносон Хятадын соёл иргэншил нь экологийн баялаг соёлыг бий болгосон бөгөөд экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт нь Хятадын үндэстнүүдийн тогтвортой хөгжлийн үндсэн төлөвлөгөө юм. Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн Нөөц, байгаль орчны бодлогын хүрээлэнгийн судлаач Гү Шүжүн:
- Экологи хөгжвөл соёл иргэншил хөгжинө, экологи доройтвол соёл иргэншил доройтно гэдгийг түүх, бодит байдал нотолсон. Бид ногоон хөгжлийн замаар гуйвшгүй явах ёстой. Хүн байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших орчин үеийн шинэчлэл нь ард түмний эрх мэдлийг ямагт дээдэлж байдаг Хятадын Коммунист намын үндсэн байр суурийг илэрхийлж байна. Ардын дээд прокурорын газрын орлогч дарга Жан Сюэчяо:
- Зөвхөн ногоон байгаль, ногоон байгууламжийг хамгаалж байж л ард түмэн сайн үйлдвэрлэл, амьдрах орчинтой болж, ард түмний ашиг хонжоо, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг үр дүнтэй сайжруулна гэж ярьлаа.
 Шаньдүнгийн Тайшань төмөр, ган группын ХХК-ний дарга Ван Юншэн:
- Өндөр чанартай бүтээн байгуулалтын явцад бид тунгалаг ус, хөх уулс бол үнэлж баршгүй баялаг гэх үзэл баримтлалыг баримталж, тууштай хэрэгжүүлэх ёстой. Хөгжлийн үйл явц дахь эдийн засгийн хөгжил, экологийн байгаль орчныг хамгаалах харилцааг зохицуулж, ногоон өнгийг өндөр чанартай хөгжлийн өвөрмөц дэвсгэр өнгө болгоно гэж хэлэв.
УТЗЗ-ийн ХIУ удаагийн БХХ-ны анхдугаар чуулганаар "Байгаль орчны нөөцийн салбар" гэсэн шинэ ангиллыг бий болгосон. Хятадын Шинжлэх Ухааны Академийн Гуанжөүгийн Геохимийн хүрээлэнгийн Органик геохимийн улсын лабораторийн дэд захирал Ван Шиньмин:
- Энэхүү зохицуулалт нь үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалтыг тууштай ахиулахыг зорьж буй бидний хүсэл зоригийг илэрхийлж байна, Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, өндөр чанартай хөгжлийг дэмжих бидний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж байна. Мөн тогтвортой хөгжилд голлох орны хувьд Хятад улсын үүрэг хариуцлагыг тусгасан байна гэж хэлэв.
                Хамгийн үр ашигтай арван жил
   Энэ жилийн Засгийн газрын ажлын тайланд бид экологи, байгаль орчны хамгаалалтыг бэхжүүлж, нүүрстөрөгчийн хийн агууламж багатай ногоон хөгжлийг дэмжинэ гэж онцолсон. Тунгалаг ус, хөх уулс бол үнэлж баршгүй баялаг гэх үзэл баримтлалыг баримталж, экологийн соёл иргэншлийн тогтолцоог боловсронгуй болгож, хөгжил хамгааллын харилцааг зөв зохицуулан, тогтвортой хөгжлийн чадварыг тасралтгүй дээшлүүлнэ.
Шинэ эриний 10 жил бол Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, экологийн байгаль орчныг хамгаалах тухайд гүн гүнзгий ойлголттой, хамгийн их хүчин чармайлт, хамгийн бодит арга хэмжээ, хамгийн хурдан ахиц дэвшил, хамгийн гайхалтай үр дүнд хүрсэн арван жил юм. Сычуань мужийн Нейжян хотын дарга Ли Дань:
- Сүүлийн жилүүдэд Түөжян голын сав газрын усны орчныг иж бүрэн сайжруулснаар сэтгэл ханамжтай үр дүнд хүрч, Түөжян голын гол горхины урсгалын хэсгийн усны чанар сүүлийн 20 жилийн хамгийн сайн түвшинд хүрсэн. Эргэн тойрон дахь экологийн орчны чанар эрс сайжирч, усны ховор амьтан, тоорын цэцэг, улаан хошуут цахлай зэрэг нүүдлийн шувууд байнга гарч ирдэг гэж танилцууллаа.
Өнгөрсөн арван жилд ялангуяа "Хос нүүрстөрөгчийн" зорилт дэвшүүлснээс хойш Хятад улсын ногоон болон нүүрстөрөгч багатай өөрчлөлт гайхалтай үр дүнд хүрсэн. Хятад улс дэлхийн уур амьсгалын засаглалын чухал оролцогч, хувь нэмрээ оруулагч байснаас удирдагч болон хувирч байна.  
- Өмнө нь Фүшинь "Нүүрс, цахилгаан эрчим хүчний хот" гэгддэг байсан. Одоо "Нүүрстөрөгчийн хийг бууруулах"-ын хувьд орон нутгийн аж үйлдвэрийн бүтэц тасралтгүй хөгжиж, салхины эрчим хүч, фотоволтаик болон бусад үйлдвэрийн хөгжлийг хурдасгах, шинэ эрчим хүч үйлдвэрлэх нь нийгмийн цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс давж, уламжлалт эрчим хүчний баазаас шинэ эрчим хүчний бааз руу шилжихийг бодитоор биелүүлсэн байна. Бид элснээс урьдчилан сэргийлж, хяналт тавьж, ойн бүрхэвч нэмэгдсээр байна гэж Ляонин мужийн Шинжлэх ухаан технологийн газрын дарга Цай Рүй сэтгүүлчид хандан хэллээ.
Гүйжөү муж хөгжил, экологийн хоёр үндсэн зарчмыг тууштай баримталж, экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн замд орохыг хичээж байна. Зүнь-И ажил мэргэжлийн шинжлэх ухаан технологийн коллежийн Орчин үеийн хөдөө аж ахуйн тэнхимийн профессор Цю Нинхүн:
- Би өдөр тутмын ажилдаа ногоон хөгжлийн үр дүнд бий болсон жинхэнэ өөрчлөлтүүдийг гүнээ мэдэрсэн. Ногоон хөгжлийн үзэл баримтлал ард түмний зүрх сэтгэлд, ялангуяа анхан шатны боловсон хүчин, олон түмэн тунгалаг ус, хөх уулс бол үнэлж баршгүй баялаг гэдгийн агуу ач холбогдлын тухайд гүн гүнзгий ойлголттой болсон. Тухайлбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд энгийн ард иргэдийн экологийн орчны хамгаалалтын талаарх мэдлэг нь улам бүр бэхжиж байна. Уг нь тариаландаа хортон шавьж устгах бодис хэрэглэдэг байсан. Харин одоо хүн бүр тодорхой нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хортон шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх олон арга хэмжээ авах болсон.  Хортон шавьж устгах бодис ашигласан ч өндөр үр ашигтай, хордол бага, сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүнийг сонгох болсон. Цэвэр агаар, тунгалаг ус, ногоон байгаль нь органик чинжүү, цай зэрэг ногоон, өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бий болгосон бөгөөд одоо эдгээр нь Зүнь-И хотын нэрийн хуудас болж, хэрэглэгчдийн хүрээллийг олж байна гэж ярьлаа.
                Хөгжлийн арга зүйн ногоон өөрчлөлтийг дэмжих нь
  Хүн байгаль хоёр зохицон амьдрах орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд хийх ажил их байна. Засгийн газрын ажлын тайланд “Хөгжлийн загварын ногоон өөрчлөлтийг дэмжих” нь энэ оны гол ажлуудын нэг гэж заасан.
Хөх мөрөн бол Хятадын экологийн чухал эрдэнийн сан хөмрөг, экологийн аюулгүй байдлын халхавч юм. Чүнчин хотын дээд ардын шүүхийн дэд дарга Ли Шэнлүн Хөх мөрний сав газрын экологийн нөхөн сэргээлтийн механизмыг сайжруулахыг санал болгов. Тэрээр:
- Хөх мөрний сав газрын экологийн нөхөн сэргээх механизм нь сав газрын экологийн орчны чанарыг тасралтгүй сайжруулахад тус дэм үзүүлсэн боловч экологийн нөхөн сэргээх тусгай хууль тогтоомж хангалтгүй, экологийн нөхөн олговрын арга барил хангагдаагүй зэрэг асуудлууд ч оршиж буй. Үүний тулд Хөх мөрний сав газрын экологийн нөхөн сэргээх тухай тусгай хууль тогтоомжийг түргэсгэж, Хөх мөрний сав газрын экологийн нөхөн сэргээх стандартыг боловсронгуй болгох хэрэгтэй гэж хэлэв.
Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Хөдөө аж ахуйн орчин, тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Жао Лишинь:
- Хөдөө аж ахуйг ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжүүлэх нь үндэсний хүнсний аюулгүй байдал, нөөцийн аюулгүй байдал, экологийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тэрээр ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг гол технологиудыг бий болгох, их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэн, аж ахуйн нэгжүүдийн хамтарсан судалгааг дэмжих, хөдөө аж ахуйн ялгарлыг бууруулах, нүүрстөрөгчийн ялгаруулалтад тулгарч буй техникийн хүндрэлийг үнэн зөв шийдвэрлэх тал дээр санал дурдсан юм. Улмаар техник технологийн ололт амжилтын түгээмэл байдал, хэрэгжүүлэлтийг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн ногоон, нүүрстөрөгч багатай технологийн үзүүлэлтийн хэд хэдэн баазыг орон даяар бий болгох ба хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бий болгох, боловсронгуй болгох, мэдээллийн ухаалаг мониторингийн технологийн түгээмэл байдал, хэрэглээг хурдасгах тухайд санал дурдав.
Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын группын ХХК-ны дарга Цянь Жиминь Бээжин дэх элсэн шуурганы эх үүсвэрийг тогтворжуулахын тулд "Фотоволтайк+ элс засах" загварыг ашиглахыг санал болголоо. "Фотоволтайкаар элс засахыг Хөхнуур, Өвөр Монгол зэрэг газарт үр дүнтэй судалсан. Энэхүү загвараар бид Бээжин болон ойр орчмын бүс нутгийн цэвэр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, хөдөө тосгоны хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, орлогыг дэмжиж, хойд хэсгийн экологийн аюулгүй байдлын халхавчийг бэхжүүлж чадна гэж хэлэв.
Одоогийн байдлаар Хятад улсын аж үйлдвэрийн салбарыг ногоон болгох ажил хурдтай өрнөж, ногоон үйлдвэрлэлийн тогтолцооны бүтээн байгуулалт улам сайжирч, ногоон аж үйлдвэр нь өндөр чанартай аж үйлдвэрийн хөгжлийн хөдөлгөгч хүч болж байна. Жянсү Юйда группын дарга Жан Найвэнь, Боловсруулах аж үйлдвэрийн ногоон өөрчлөлтөд цаашид бодлогын дэмжлэг хэрэгтэй хэвээр байна.
Бохирдлыг бууруулах, нүүрстөрөгчийн хийг бууруулах хамтын ажиллагааг дэмжихийн тулд боловсруулах аж үйлдвэрийн онцлог, хөгжлийн хэрэгцээг дижитал технологийн чадавхитай хослуулж, чанарын өөрчлөлт, үр ашгийн өөрчлөлт, үйлдвэрлэлийн салбарын эрчим хүчний өөрчлөлтийг ахиулахыг зөвлөж байна. Үүний зэрэгцээ ногоон болон нүүрстөрөгч багатай гэсэн ойлголтыг бүтээгдэхүүний дизайн, үйлдвэрлэл, сав баглаа боодол, тээвэрлэх, хадгалах, ашиглах, дахин боловсруулах гэх мэт бүх үйл явцаар дамжин явагддаг ногоон бүтээгдэхүүний баталгаажуулалт, шошгоны нэгдсэн систем байгуулах ажлыг эрчимжүүлж, гинжин хэлхээний ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжинэ гэсэн байна.
                Зураг①: Хунань мужийн Юүнжөү хотын Дао Шянь Ванжяжуан гудамжний Ү Жүө тосгоны Канола цэцэг тарьсан тариалангийн талбайн хажуугийн замаар Унадаг дугуй унасан иргэд  зугаална.  Гэрэл зургийг ХЭ ХҮНФҮ (Ардын сайт)
Зураг ②: Ганьсү мужийн Лүннань хотын Үдү дүүргийн Чэньгуань суурингийн Шижяжуан тосгонд хавар саатаж интоорын цэцэг цэцэглэж, жуулчид интоорын цэцэг сонирхоно. Гэрэл зургийг: РАНЬ ЧУАНЧАН (Ардын сайт)
Зураг ③: Гүйжөү мужийн Биже хотын Вэйнин И үндэстэн, Мяо үндэстний өөртөө засах шянийн Цаохай үндэсний зэрэглэлийн байгалийн хамгаалалтын газарт хар хүзүүт тогоруунууд янз бүрийн дохио зангаагаар гоёмсог бүжиглэж  байна. Мэдээлэл, гэрэл зургийг: ХУАН ШИАНЬ, ХАНЬ ШИАНЬПҮ хангав.
Найруулагч:
Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
Солонго сэтгүүл
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ