Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дөрвөн жилийн дараа олдсон охины ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ


Цагдаагийн албан хаагч дөрвөн жилийн өмнө сураггүй алга болсон бага насны хүүхдийг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Бямбашагай иргэн А-гийн мөрдлөг явуулж, дөрвөн жилийн турш сураггүй алга болсон охиныг олж өгсөн гэх.
Охиныг хойд аав нь Сүхбаатар аймгийн харьяат малчин айлд санаатайгаар үрчлүүлж, хэргийг нуун далдалсан гэх мэдээлэл бий. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр “Дөрвөн жилийн дараа олдсон охины ээж цагдаагийн байгууллагад хандалгүй, хувиараа хайж байсан юм билээ. Цагдаагийн албан хаагчид мэдэж, хэргийг шалгаагүй байсан бол охин олдохгүй байсан. Сумынх нь хэсгийн төлөөлөгч охиныг алга болсныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэж, бүртгэл мэдээлэл оруулсан юм билээ. Тэгээд эрлийн ажиллагааг эхлүүлж, малчин айлаас олсон гэсэн. Охиныг алга болоод удаагүй байхад нь ээж нь Дорноговь аймаг руу нүүсэн юм билээ” гэлээ.
Эл хэргийн Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагад шалгаж байна. Охин алга болох үедээ гурван настай байсан бөгөөд өдгөө долоон настай, сургуулийн сурагч болжээ.

Тэгвэл энэ тухай мэдээллийг олон нийтэд мэдэгдсэн хэмээн охины ээж цагдаагийн албан хаагчдад гомдол гаргажээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ