Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СҮХБААТАР: Төл малын хорогдол их байна



Сүхбаатар аймгийн хэмжээнд 4,6 сая мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс хоёр сая 67 мянган хээлтэгч төллөнө. Одоогоор бог малын 70 орчим, бод малын 20 гаруй хувь нь төллөөд байна. Гэвч төл малын хорогдол их байгааг малчид хэллээ.
Ихэнх сумдаар өвөлжилт хүнд байсан учир хаваржилт ч малчдын хувьд хүндхэн байна. Ялангуяа баруун болон баруун урд сумдын нутгаар байдал хүндхэн байгаа аж. Хаврын хавсарга ихтэй, өвс ногоо ургаагүй учир төл мал харангасаж үхэх тохиолдол их гарч байна, төл хүлээн авч чадахгүй байдалд хүрч байна гэдгийг малчид ярьж байна. Статистикийн хэлтсээс өгсөн мэдээгээр 3 дугаар сарын 30-ны байдлаар долоон мянга орчим төл мал, 88 мянга гаруй том мал зүй бусаар хорогджээ. Цаашид малын хорогдлын тоо өсөх хандлагатай гэлээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ