Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 3:46 минутад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд "Санаатайгаар хүн дайраад зугтсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 30 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ 29 настай эрэгтэй З гэгчийг Hyundai маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрч амийг нь хохироож зугтсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.