Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Хүчтэй салхилж, цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдана



Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа. Тодруулбал, Баянхонгорын баруун хэсгээр хүчтэй салхи салхилж, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдахыг сэрэмжлүүлж байна. Энэ үеэр салхины хурд 18-24 м/секундыг давах бол гамшигт үзэгдлийн үед салхины хурд 24-28м/секунд, зарим үед 34 м/секунд хүрэх аж. Үүнээс гадна энэ үеэр баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах аж.

Иймд:
Хүчтэй салхи шуурганы үед иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх;
Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх;

Малчид, иргэд цас, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амиа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа хашаа хороондоо болон ойрын бэлчээрт бэлчээж цаг үеийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ