Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бог малын мялзан өвчнөөр өвчилсөн 30 ямааг устгажээ



Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн “Мараат”, “Урд булан”, “Гаадуун” гэдэг газар бог малд мялзан өвчний шинж тэмдэг илэрснийг 2023.03.31-ний өдөр 36 бог малаас дээж авч, шинжлүүлэхэд, 2023.04.05-ны өдрийн Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн 23-2886 бүртгэлийн дугаартай шинжилгээний хариугаар бог малын мялзан өвчин болох нь тогтоогджээ. Тариат сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/53 дугаар тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, суурин пост 1, хөдөлгөөнт эргүүл хоёрыг гарган, Онцгой байдлын газар, сум орон нутгаас 16 хүн, 4 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.
2023.04.12-ны өдрийн байдлаар нэг голомтын 2 өрхийн 398 ямаа, 21 хонь нийт 419 мал өвчилснөөс 55 ямаа, 2 хонь хорогдсоныг булж, устгасан байна. Зориудаар 30 ямаа устгажээ.Үлдсэн 332 бог малыг тусгаарлан хоёрдогч халдвараас сэргийлж, эмчилгээ хийж байна. Нийт 6200 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.
Энэ онд 19 сумын 101 багийн 8207 хот айлд 19.4 мянган малчин болон мал бүхий өрхийн 5,8 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Аймгийн хэмжээнд жилийн эцсийн мал тооллогоор 5,8 сая толгой мал тоолуулсан. Малын хорогдлын мэдээгээр нийт мал сүргийн 3.2 хувь буюу 200602 толгой мал хорогджээ. Үүнээс тэмээ 33 толгой буюу 1.9 хаувь, адуу 10680 толгой буюу 2.2 хувь, үхэр 24920 толгой буюу 3.0 хувь, хонь 91262 толгой буюу 2.8 хувь, ямаа 73707 толгой буюу 4.8 хувь нь хорогджээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ