Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Амарбаясгалан: Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ХОМ-ээ худлаа мэдүүлсэн


Засгийн газраас эхлүүлсэн "Шүүр" ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Шүүр ажиллагааны хүрээнд 3600 гаруй нэгжээс мэдээлэл нэгтгэгдэж ирэх ёстой. Өнөөдрийн байдлаар шуудангаар дамжиж 100 гаруй мэдээлэл ирсэн байна. Энэ бол нилээн нүсэр бөгөөд сүүлийн 33 жилийн хугацаанд анх удаа хийгдэж байгаа ажил гэдгээрээ онцлогтой. Зарим нэгжийн дарга удирдлагууд маш өндөр хариуцлагатай, хуулиа сайн биелүүлж, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч байгаа. 
Нөгөө талаас бүрэн ойлголгүй, хэрэгжүүлэх явцдаа алдаа дутагдал гаргаж байгаа хэсэг бас байна. Иймээс бид иргэдтэйгээ хамтарч ажиллан, төрийн албан хаагчдаас нууцлалын зэрэгтэй мэдээллийг авч шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж чадахгүй байгаа дарга, удирдлагуудад хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа. 
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ-ийн хувьд ХОМ-ээ худлаа буюу дутуу мэдээлсэн. Өөрийн нэр дээрх өмч хөрөнгүүдийг мэдүүлээгүй гэдэг үндэслэлээр гомдол гарч,  АТГ-аас шалгалт явуулж хариуцлага тооцох асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор  аймгийн ИТХ болон бусад нам бүлгүүдээс санал авахаар ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн-ийн баг ажиллаж байгаа. Бид цаашид аливаа асуудалд няхуур хандах ёстой гэдэг зарчмын дагуу энэ асуудалд хандаж байна" гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ