Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"“Бэлтэс мөрөн” компанийн асуудлыг шийдвэрлэхийг хүсэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ"


“Бэлтэс мөрөн” компанийн хохирогчдын зөвлөл өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Хохирогчид "“Бэлтэс мөрөн” компанийн асуудал шүүхийн аль шатанд яваа, хаана аль шүүх тус хэргийг хянан шийдвэрлэх нь тодорхойгүй байсаар байна. Нийт хохирлын хэмжээ 46 орчим тэрбум төгрөг. Бидний хохирлыг 100 хувь нөхөн төлүүлэхэд шүүх, прокурорын байгууллага хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна." хэмээж байв.
Иргэн Д.Бямбаа "Хохирсон иргэд Хөвсгөл аймаг дахь Чингүнжавын хөшөөтэй талбайд гэр бариад тав дахь хоногоо жагсаж байна. Шүүх шударга явах бололцоогүй боллоо. Хөвсгөлд Эрүүгийн хэрэг хариуцсан цөөхөн хэдэн шүүгч байдаг. Тэд ах, дүү, хань хамсаатнаараа дамжуулж "Бэлтэс мөрөн"-д мөнгө хийж, өсгөөд авсан. Ашиг сонирхлын зөрчилтэй учраас хэргийг шүүх бололцоогүй. Тиймээс энэ асуудлаар УДШ-д шаардлага хүргүүлж байна.
Мөн Аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад өнөөдөр хүргүүлж байна. Биднийг залилсан хэргийг шийдвэрлэхийг хүсэж энэхүү шаардлагыг хүргүүлж байгаа. Тус шаардлагад 300 гаруй иргэн гарын үсэг зурсан.
Ерөнхий сайд “5Ш” ажиллагааг санаачилсан. Тэрхүү "5Ш" ажиллагааг жинхэнэ Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх хэрэгтэй байна" гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ