Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд 300 сая төгрөг баталжээ



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймаг “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг баталж арван жилийн хугацаанд 20 сая мод тарих төлөвлөгөө гаргасан.
2023 онд“Ногоон Дархан-2032”хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвийн хөрөнгөоруулалтаарногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд 300 саятөгрөгийн төсөв баталсанаж.Үүнд хотын ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц хороолол дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлж, 5150 м.кв талбайд ногоон байгууламж байгуулна. МөнДархан сумын 13, 14, 16 дугаар багийн нутагдахьногоон байгууламжид 25.435 ширхэг мод бут тарихаар төлөвлөжээ.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн жил 1.2 сая мод, бут тарьсан. Харин энэ жилийн тухайд Хонгор сумын нутагт 10 га талбайд шилмүүст модны тарьцаар ойжуулалт хийх ажлыг 12 сая төгрөгөөр, хоёр га талбайд навчит модны суулгацаар ойн зурвас байгуулах ажилд 22.5 сая төгрөг, Орхон суманд хоёр га талбайд навчит модны суулгацаар ойн зурвас байгуулах ажилд 22.5 сая төгрөг зарцуулах аж.

“Ногоон Дархан-2032”хөтөлбөрийг хэрэгжүүлснээрирэх арван жилийн хугацаанд дараах үр дүнг хүлээж байна. Үүнд:
Амины болон нийтийн зориулалтын орон сууцны хороолол дундах 18.4 га талбайдААНБ-ынэзэмшлийн 6.3 га талбайдногоон байгууламжтай болсон байна.Иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд эзэмшил газрынхаа 10 хувьтай тэнцэх талбайгаар тусгайлан заасан 11000 га талбайд ногоон байгууламж байгуулах. Мөн нийтийн эзэмшлийн 161.3 га талбай ногоон байгууламжтайболохоор төлөвлөжээ. Мөн ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас 4501 га талбайд шинээр байгуулж, аймгийн хэмжээнд стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөц бүхий мод үржүүлгийн газруудтайгэж хөтөлбөрт тусгасан аж.

“Ногоон Дархан-2032”хөтөлбөр хэрэгжсэнээс хойш ойгоос мод шилжүүлэн суулгах ажилхийгдээгүй бөгөөд тарьц, суулгацаар мод тарих ажлыг үргэлжлүүлж байна.
Ташрамд, аймгийн хэмжээнд 74 ойн нөхөрлөл 70.8 мянган гаталбайг гэрээгээр эзэмшиж8ойн санг хамгаалах ажил хийж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ