Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Хүүхдийн урлагийн бага наадам өв соёлоо тээх залуу үеийг тодруулах зорилготой



Зууны манлай уртын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Дорждагвын нэрэмжит хүүхдийн урлагийн бага наадмыг 5 дугаар сарын 4-5-ны өдөр Мандалговь хотноо зохион байгуулах ба энэ нь уртын дуу, морин хуур, ардын язгуур урлаг, өв соёлыг өвлөн тээх залуу үеийг тодруулах зорилготой юм. Тус наадмыг Дундговь аймгийн ЗДТГ, СУГ, БШУГ Дорждагва сан, "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театр хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймаг 2023 онд 3000 уртын дууч, морин хуурчдын урлагийн наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба хүүхдийн урлагийн энэ удаагийн бага наадам нь түүний эхлэл болж буй юм.
Хүүхдийн урлагийн бага наадамд 15 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид, Политехник коллежийн оюутнууд оролцож, морин хуурын хамтлаг, уртын дууны хамтлаг, монгол ардын бүжгийн хамтлаг, зохиолын дууны гоцлол, үндэсний хөгжмийн хамтлаг, язгуур урлагийн хамтлаг гэсэн төрлөөр өрсөлдөх ажээ.  
Монгол ардын уртын дуу нь хамтлаг болон эрэгтэй чуулга төрлөөр явагдах ба хамтлаг нь 30 хүүхдээс доошгүй бүрэлдэхүүнтэйгээр “Оломгүй далай” уртын дууг заавал дуулж, “Уяхан замбуу тивийн наран”, “Энх мэндийн баяр” дууг сугалаагаар дуулна. Эрэгтэй чуулга нь “Эр бор харцага” дууг заавал сурч дуулах юм.

Морин хуурын чуулга нь 20-иос доошгүй хүүхдийн бүрэлдэхүүнтэй байх ба “Мандалговийн магтаал”-ыг заавал тоглож, “Халх жонон”, “Миний нутгийн бараа” дууг сугалаагаар тоглох аж.  5 дугаар 15-ны өдөр тус урлагийн бага наадмын шилдэг оролцогчдын гала тоглолт “Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын урлагийн танхимд болохыг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ